Жүдо бөхийн УАШТ-ийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Э.Эрдэнэбаяр түрүүллээ. Тэрээр ийнхүү улсын хошой аварга болж байна.
Мөнгө, хүрэл медаль хүртсэн Л.Энхдөл, А.Өсөхжаргал нарын хувьд улсын аваргын анхны медаль нь юм.
Хэнтий аймгийн тамирчин О.Уранбаярын хувьд улсын аваргын нэг мөнгө, гурван хүрэл медальтай болж байна.
73 кг-ын дүн
1.Э.Эрдэнэбаяр (Хилчин спорт хороо)
2.Л.Энхдөл (Хилчин спорт хороо)
3.О.Уранбаяр (Хэнтий)
3.А.Өсөхжаргал (Женко)