Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг 2025 оны нэгдүгээр сараас эхлэн гэмтэл согогийн тусламж үйлчилгээг нийслэл, орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй 24 цагаар үзүүлж эхэлжээ.
Тус эмнэлгийн Гэмтэл, согог заслын тасаг нь нийт 14 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтантай, 30 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй бөгөөд:
-Мөр, өвдөгний үений дурангийн мэс засал
-Бүх төрлийн ясны хугаралыг хадах мэс засал
-Өвдөг, түнхний үе солих мэс засал
-Дээд, доод мөчдийн гэмтлийн мэс засал
-Гар сарвууны бичил мэс засал
-Мэдрэл чөлөөлөх мэс засал
-Яс үений мэс заслын дараах ялтас, хадаас, бэхэлгээ авах мэс засал тусламж үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж байна .