
Итали улсын Женова хотод зохион байгуулагдсан, Өсвөрийн жүдочдын Европын цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд спорт клуб”-ын тамирчин Н.Тэгш-Очир алтан медаль, Б.Цолмон-Од хүрэл медаль тус тус хүртсэн бол 55 кг-ын жинд Алтанцоож шагналт 7-р байр, 52 кг-ын жинд Б. Гүндэгмаа шагналт 5-р байр эзэлсэн.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Х.Маралмаа алтан медаль ( Гүрү дэвжээ), эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Б.Далайцэрэн алтан медаль ( Хэнтий аймаг ), эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Цэндбазар хүрэл медаль ( Виннэр дэвжээ) тус тус хүртлээ.
Монголын баг тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль, хоёр тамирчин шагналт байранд орсон амжилтаар энэхүү тэмцээнийг өндөрлүүлж байна.
Өсвөрийн жүдочид 02 сарын 15, 16 нд Samorin, Slovakia зохион байгуулагдах Европын цомын тэмцээнд оролцоно.







