
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шорт трейкийн төрөлд өрсөлдөж байна.
Шорт трейкийн эмэгтэйчүүдийн ангилалд нийт 25 тамирчин уралдсанаас Монгол Улсын тугч Б.Гэрэлтуяа 1000 метрт 1:41.324, 1500 метрт 2:38.676 минутын амжилтаар шөвгийн 16 дугаар байрт шалгарлаа.
Тэрээр маргааш хагас шигшээд уралдах ба шорт трекийн төрлөөр Азийн наадмын хагас шигшээд шалгарсан анхны Монгол тамирчин болж байна.

Бүх хариу үйлдэл:
1010
Facebook Comments Box