
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан өнөөдөр (2025.02.05) 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэн.
Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14:15 цагаас 16:20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон цасыг түрэх, цэвэрлэх ажлыг Чингэлтэй дүүргийн ТҮК гүйцэтгэснээр зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн үргэлжилж байна.
Facebook Comments Box