2025.02.04

“Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт машинаа дээрэмдүүллээ” гэх дуудлага 01 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, нэр бүхий иргэнийг согтсон үед нь дуудлагын жолооч гэх 20 орчим насны хүн нулимс асгаруулагч цацан, автомашинаас нь чирч буулгаад машиныг нь дээрэмдсэн байна.
Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэд та бүхэн шөнө оройн цагаар дуудлагын жолооч, такси үйлчилгээний найдвартай байгууллагыг сонгон, аюулгүй байдлаа хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Facebook Comments Box