
Монгол Улсад нисгэгчгүй нисэх спортыг хөгжүүлж, дроны технологийг нутагшуулан, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Dronecon” улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцcон юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын болон тоглоомын гэсэн үндсэн гурван төрлөөр явагдаж байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилдгүүдийг тодруулна.




