
300 гаруй мянган малчдын эрх ашгийг хамгаалсан анхдагч хуультай болсноор малчид мал аж ахуйн салбарыг нь дэмжих төрийн бодлоготой, эрх ашгийг нь хамгаалах хуультай болж байна.
2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй “Малчны тухай хууль” малчдад олон боломж бий болох юм. Зарим зохицуулалтаас танилцуулъя.
4.2.4.малчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах, зээлийн хөнгөлөлт үзүүлэх;
4.2.5.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулах;
4.2.6.эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомжийн дагуу жил бүр үнэ төлбөргүй хамруулах;
4.2.7.гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас малчин ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 48 сараар тооцож, түүнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь Засгийн газрын нөөц сангаас олгох;
4.2.8.гамшигт болон аюулт үзэгдэлд нийт мал сүргийнх нь 50 хувиас доошгүй нь өртсөн малчин өрх, эсхүл хонин толгойд шилжүүлснээр 250 хүртэл малтай, эсхүл 16-40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах;
4.2.9.хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх;