
Худалдаа, Үйлдвэр, Үйлчилгээний ЭКСИМ Үндэсний Нэгдсэн Холбооноос “Монголын их золголт сайхан шинэлье” үзэсгэлэн худалдааг 02-р сарын 01-28-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Дотор талбай 5000м.кв, гадаа талбай 1000м.кв бүхий тус үзэсгэлэн худалдаанд 999 үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид оролцож, цагаан сарын бүрэн хэрэглээ болох 330 сумын онцлог идээ шүүс, хүнсний бүтээгдэхүүн, үндэсний бэлэг дурсгал, Монгол дээл хувцсаа худалдан борлуулах юм.
Түүнчлэн 30 өдрийн турш 30 өөр арга хэмжээ зохион байгуулагдаж, олны танилууд, тухайлбал, Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний үндэсний нэгдсэн холбооны ТУЗ-ийн гишүүн МУГЖ Т.Баясгалан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин сурталчлах аж.
Facebook Comments Box