
Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Жавхлан, Гавьяат жүжигчин Т.Баясгалан нар Монгол хүний хөдөлмөрөөр бүтсэн бүхнийг дэлхийд үнэлэмжтэй болгохыг зорьж 21 аймгаа тойрон үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзахаар болжээ.
Гавьяатуудын санаачилсан үйл ажиллагаанд хамрагдаж, холбооны гишүүнчлэлд хамрагдсанаар брэнд бүтээгдэхүүн бүтээх, төсөл хөгжүүлэх, бизнесээ дараагийн шатанд гаргах, дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжтой болох аж.
Хоёр гавьяатын “МОНГОЛ ЭВ НЭГДЭЛ” төслийн нээлт, танилцуулга Хэнтий аймгаас эхлэн, 19-нд Дорнодод үргэлжилсэн. 20-нд буюу өнөөдөр Сүхбаатар аймагт, цаашлаад говийн аймгуудаар үргэлжилж, 21 аймгийн Худалдаа, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах юм байна.
Дөрвөн улсын гавьяат С.Жавхлан “Гавьяатын найр” тоглолтоо үнэ төлбөргүй тоглож, үзэгчиддээ бэлэг барьж байгаа ажээ.













