
Экологийн цагдаагийн албаны Эргүүл хяналт шалгалтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад А.Отгонбат, цагдаагийн дэслэгч Ш.Энхзаяа нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих үүрэг гүйцэтгэж байх үедээ “SHINE” спорт центрийн гадна Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл дотор угаартсан байж болзошгүй, ухаангүй байдалтай байсан 30 орчим насны эрэгтэйд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн ухаан оруулж, яаралтай тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Эрдэнэт хүний алтан амь аварсан цагдаагийн алба хаагчдад талархал илэрхийлье.
Facebook Comments Box