
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өнөөдөр эхэлсэн.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк Бразилийн Мишел Аугустотог нэмэлт цагт ялж хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 24 настай тамирчин анх удаагаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх боллоо.
К.Ёолк Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдын дэлхийн аваргын 32 дахь медаль, тэр дундаа 19 дахь хүрэл медалийн эзэн болж байна.



Facebook Comments Box