
Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаан 06-р сарын 08-ний ням, 14-ний бямба гарагт 14 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
65 сая төгрөгийн шагналын сантай тус барилдаанд 2024 оны 9-р сарын 08- наас 2025 оны 05-р сарын 25-ны хооронд зохион байгуулагдсан барилдаануудын дараах байдлаар чансааны эхний 27-д бичигдсэн бөхчүүд оролцох юм. Чансааны эхний 27-д бичигдсэнээс харахад, энэхүү багийн халз барилдаанд улсын аварга 1, улсын арслан 2, улсын заан 4, улсын харцага 3, улсын начин 6, аймгийн арслан 11 оролцохоор байна.
Бөхчүүд сугалаа сугалж, барилдах дүүрэг болон дарааллыг сонгох юм. Бүх багууд тойргоор барилдах бөгөөд нэг бөх өдөрт 4 буюу 2 өдөрт нийт 8 барилдана.
1.Улсын заан Б.Бат-Өлзий -11350 оноо
2.Улсын начин Э.Батмагнай -10300 оноо
3. Аймгийн арслан Н.Өсөхбаяр – 9300 оноо
4.Улсын начин Ч.Батчулуун – 8800 оноо
4.Аймгийн арслан Н.Амгаланбаатар -8800 оноо
6.Аймгийн арслан Д.Алтанцоож -8700 оноо
7.Улсын аварга О.Хангай -8600 оноо
8.Улсын заан М.Лхагвагэрэл -8550 оноо
9.Улсын арслан Б.Орхонбаяр -8400 оноо
9.Улсын арслан Ц.Бямба-Отгон -8400 оноо
11.Улсын харцага Н.Золбоо -7000 оноо
12.Улсын начин Д.Амарсайхан -6600 оноо
12. Аймгийн арслан Е.Көптилек – 6600 оноо
14. Улсын заан Д.Хүдэрбулга -6350 оноо
14.Аймгийн арслан Ц.Төмөрцоож – 6350 оноо
16.Улсын начин Б.Түмэндэмбэрэл -5950 оноо
17.Аймгийн арслан А.Наранбаяр -5750 оноо
18.Аймгийн арслан Ч.Алтангэрэл -5600 оноо
19. Аймгийн арслан Э.Баасанжав -5500 оноо
20.Улсын заан С.Сүхбат -5450 оноо
20.Аймгийн арслан М.Эрхэмбаяр -5450 оноо
22.Улсын харцага Г.Бадрах -5400 оноо
23.Улсын начин А.Цогтгэрэл -5350 оноо
24.Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ -5200 оноо
24.Улсын начин Л.Энхсаруул -5200 оноо
24.Аймгийн арслан Я.Бумбаяр -5200 оноо
27.Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн -5100 оноо