
2025 оныг Батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан бөгөөд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлсэн байна.
Энэ хүрээнд өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Ниссан Навара” загварын 20 автомашин гардууллаа.

Сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ: “Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг онцлоод, БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж, яамны харьяа байгууллага болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад автомашин гардуулж өгч байгааг хэллээ.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхаа техникийг Тоёота загварын 14 автомашинаар шинэчилсэн. Цаашид нэгтгэл, анги, салбарууд, цэргийн багаа хэрэгцээт ачааны болон тусгай зориулалтын автомашинуудаар нөхөн хангахаар төлөвлөж байна гэсэн юм.
