
“Баянзүрх дүүргийн …. дугаар хороонд хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл энэ оны 05-р сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нэр бүхий эмэгтэйн зүүн дал хэсэгт найз залуу нь болох Х согтуурсан үедээ хутгалж зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн тус хэрэгт холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд та бүхнийг архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мөн хэтрүүлэн хэрэглэсэн иргэдээс болгоомжлон, өөрийн бие, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Facebook Comments Box