
Хүн төрөлхтөний энх тайван, итгэл бишрэл, үзэл санааны гол удирдагчдын нэг “Энх тайвны мөргөлч…” хэмээн өөрийгөө даруухнаар тодотгосон эрхэм хүмүүн бурханы хутгийг олсонд гүнээ эмгэнэл илэрхийлье.
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис бол Монголын ард түмний дотны анд нөхөр, манай улсад төрийн айлчлал хийсэн анхны пап байсан билээ.
Ромын Пап IV Инносентийн элч Плано Карпини 1246 онд Монголын эзэнт гүрэнд хүрэлцэн ирж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Пап Францис манай оронд айлчилж түүхийн шинэ хуудсыг нээж байв.
Даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлооход үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан Пап Францисын гэгээн алдар мөнхөд орших болтугай!
Facebook Comments Box