
Йордан улсын Амман хотод зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүч сорьсон 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Цогбадрах мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр 65 кг-ын финалд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 2024 оны Бүх Японы аварга Кайсей Танабед 12:2-оор ялагдсан юм. ОУХМ Ц.Цогбадрах Азийн АШТ-ээс анхны медалиа хүртэж байна.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Facebook Comments Box