
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Тэмцээний тав дахь өдөр Монголын эрэгтэй таван бөх барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медалийн эзэн боллоо.
79 кг-д зодоглосон ОУХМ О.Сүлдхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Кыргызстаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, хүрэл медальт Арсалан Будажаповыг буулгаж авсан юм.


Барилдааны үндсэн цаг 4:4-өөр тэнцэж, манай бөх сүүлийн оноо авсан үзүүлэлтээр илүүрхлээ.
Ингэснээр О.Сүлдхүү тивийн аваргаас хоёр дахь медалиа авч байна. Тэрбээр 2023 онд Казахстанд болсон Азийн АШТ-ээс мөн хүрэл медаль хүртсэн юм.


Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Facebook Comments Box