
Йордан улсын Амман хотод зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч сорьсон залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Азийн АШТ-ээс анхны медалиа хүртлээ.
Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы залуу бөх Рин Сакамотог 5:1-ээр буулгаж авсан юм.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
Facebook Comments Box