
Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлж, эмэгтэйчүүдийн таван жингийн медальтнууд тодорлоо.
Монгол Улсын багаас дөрвөн бөх хүрэл медалийн төлөө барилдсанаас 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.
Э.Дэлгэрмаа Ази тивийн дөрөв дэх медалиа хүртсэн бол Б.Мөнхнар, Б.Отгонтуяа нарын Ази тивийн анхны медаль юм.


Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг