
Йордан улсын Амсаэ хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж, тус тэмцээний Монголын багийн медалийн салхийг хагаллаа.
Б.Мөнхнар хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Казахстаны бөх Светлана Анкичеваг 3:0-ээр ялснаар Ази тивийн анхны медалиа гардлаа.
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Facebook Comments Box