
Хөнгөн атлетикийн ахмад мастеруудын аварга шалгаруулах “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флоридад энэ сарын 23-наас 30 хүртэл үргэлжилнэ.
Мастерсийн дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Цэрэнгийн Раднаа 60 метр болон 800 метрт түрүүлж хошой алтан медалийн эзэн боллоо.
Тэрээр 6 төрөлд хүч үзэх бөгөөд түүнийг 200 метр, 400 метр, 1500 метр, гурвын харайлтын тэмцээнүүд хүлээж байна.
Гавьяат тамирчин Ц.Раднаа 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртсэн бол 2024 оны наймдугаар сард Швед улсын Гётенбург хотод болсон 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хос алтан медаль хүртэж байв.