
Энэ оны 03-р сарын 20, 21-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Оксфордын их сургуулийн Газар зүй, байгаль буй орчны сургуулиас зохион байгуулсан “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал”-ын талаарх олон улсын бага хуралд Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Өлзийт сумын харьяат малчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Ханд нар оролцлоо.


Тус хуралд малчин гэр бүл “Нүүдлээр нутаглах ухаан” сэдвээр илтгэл тавьж, ундны гадаргын ус татарч, өвс ургамлын төрөл зүйл багассаныг онцолсон байна.
Тэд өмнө нь Энэтхэг Улсад “Байгальд ээлтэй малыг сонгож, байгальд ээлтэй малчин байх нь” сэдвээр илтгэл тавьж байсан туршлагатай гэр бүл ажээ.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар тухайн гэр бүлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.
