
Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Нямлхагвын нэрэмжит залуучуудын УАШТ “Дархан Юнайтед Арена”-д эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 27, багийн 10 дахь удаагийн УАШТ-д 35 байгууллагын 184 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 290 тамирчин өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдийн хөнгөн жин 60, 66 кг-д хамгийн олон буюу 40, 41 тамирчин оролцохоор бүртгүүлжээ.
Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жингийн аваргууд тодрох бол маргааш холимог багийн тэмцээн явагдах хуваарьтай.



Гавьяат дасгалжуулагч П.Нямлхагва тамирчны хувиар Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Армийн дэлхийн аварга болж байсан бөгөөд Азийн АШТ болон Дэлхийн цомын тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн юм.
Мөн дасгалжуулагчийн хувиар 2008, 2020, 2024 оны олимпын наадамд баг тамирчдаа дасгалжуулан амжилттай оролцсон нэгэн.