
02 дугаар сарын 21-ний өдөр, 70 орчим насны 2 иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч нэгнийхээ амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад баарны гадаа зодуулсан, хамт архи ууж байсан хүндээ хутгалуулсан, согтуу явж байгаад дээрэмдүүлсэн зэрэг архи согтууруулах ундаанаас үүдэлтэйгээр хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгддэг.
Удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” гэх мэт баярууд ээлж дараалан болно.
Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг шиг хатуу сархдыг хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим хүний амьдралд хар бараан түүх үлдэх нь бий.
Иймээс та бүхэн согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.