
Дашчойлин хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 034-р анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Эрч Гранд Автосервис ХХК, Баянтээг ХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмарцэрэнгийн Гантулга үзүүрлэлээ.
Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Архангай аймгийн Тариат сумын харьяат, ЗХ-ний 013-р анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Ө.Батсуурь нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа, цэргийн харцага Д.Төрбаяр, аймгийн харцага Б.Сайнбаяр нар үлдлээ.

