
Хан Хэнтий нутгаас төрөн гарсан аймгийн арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх “ӨНДӨРХААН ЦОМ” хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь, улсын начин Л.Энхсаруул нар үлдлээ.
Монгол улсын дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй улс, аймгийн цолтой бөхчүүд хүрэлцэн ирж уран сайхан барилдаануудыг үзүүлсэнд, Монгол Улсын дархан аварга цолтой бөх олон жилийн дараа аймгийн спортын ордонд зодоглосонд Хэнтий нутгийн иргэд баяртай байгаагаа илэрхийлж байв.
Үндэсний хувцсаараа гоёсон үзэгчид бөхийн барилдаанаа үзэхээр ордон дүүрэн хуран цугларсан юм.