
Катарын нийслэл Доха хотноо 02 дугаар сарын 15-22-нд зохион байгуулагдаж буй снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас ОУХМ Б.Нарантуяа өрсөлдлөө.
15 улааны төрөлд өрсөлдсөн манай тамирчин Хонгконгийн нэрт тамирчныг буулган авснаар Ази тивийн аварга боллоо. Тэрээр ийнхүү снукер бильярдын тивийн аварга анхны Монгол тамирчин болж байна.
Б.Нарантуяа өмнө нь снукер бильярдын ДАШТ болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв.


Facebook Comments Box