
Тайланд улсын Питсанюлок, Пичит хотуудад засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-16-нд зохион байгуулагдлаа.
Эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин оролцсон бөгөөд манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө.
171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.
БНХАУ-ын тамирчин алт, Тайландын тамирчин мөнгөн медаль хүртсэн байна.

Facebook Comments Box