
БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн спортын IX наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Монголын уулын цана, кёрлинг, гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тамирчид тэмцээнээ өндөрлүүлсэн бол үлдсэн өдрүүдэд гүйлтийн цана, биатлоны буухиа төрөл, уран гулгалтын тамирчид өрсөлдөнө.
Тус наадмын хүрээнд “Харбин-2025”-ын оролцогчдыг “HIC” хэмээх “Мөсөн хот”-той танилцуулж байгаа аж.
“Мөсөн хот”-д манай улсын дөрвөн барималчийн бүтээл, мөн мөрөөдөл болон бодит байдлын хоорондын харилцаа холбоог дүрслэн харуулсан олон улсын мөсөн урлалын наадмын шагналт бүтээл зэрэг сонирхолтой бүтээлүүд тавигдсан байна.
Түүнчлэн Ази тивийн 34 орны онцгой барилга, байгууламжийг урласны дунд Монгол Улсын төрийн ордон багтжээ.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын галт бамбарыг “Мөсөн хот”-д асаасан бөгөөд наадам эхлэхээс өндөрлөх хүртэл асаалттай байлгаж, төрийн хүндэт харуулууд сахин хамгаалах байна.







