
Энэ оны 02 дугаар сарын 06-ны өдөр орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү үл таних дугаараас холбогдон “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна, ийм учраас танай дэлгүүрийг шалгана” хэмээн ярьж, 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.
Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл 102 тусгай дугаарт даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Facebook Comments Box