
Баянгол дүүрэг байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд МБШ Төв- Гандантэгчэнлин хийдтэй хамтран ажиллах талаар дүүргийн удирдлагууд Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржтой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр:
-Гандантэгчэнлин хийдийн орчмыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх,
-Түүх, соёлын өвийг хадгалсан гэрэлтүүлэг, орчны тохижилтын ажлуудыг хэрэгжүүлэх,
-Аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь соёлын өвийг хадгалж, дүүргийн хөгжлийг дэмжихээс гадна, гадаад, дотоодын жуулчдад зориулсан шинэлэг үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгоход чиглэж байна.


Facebook Comments Box