
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд “Монгол кино өдрүүд” наадам Пусан хотноо зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд гадаад дотоодын 400 гаруй зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд БНХАУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Чэнь Рибяо, ОХУ-аас Пусан хотод суугаа Ерөнхий консул Оксана Дудник, АНУ-аас Пусан хотод суугаа Консул Нолан Баркхаус, Казакстан улсаас Пусан хотод суугаа Дэд консул Осман Диас болон Пусан хотын захиргаа, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Пусан хотын Соёл, спортын газрын дарга зэрэг хүндэт зочид баяр хүргэжээ.
Найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ” уран сайхны киног нээлтийн киногоор толилуулж, 3 хоногийн турш нийт дөрвөн киног 8 удаагийн үзвэрээр үзүүлсэн байна.










