
Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин эверест интернэшнл” сургууль маргаашнаас нийслэлийн 184 дүгээр сургууль нэртэйгээр, 40 бүлгийн 960 хүүхэд, 60 багштай хичээллэхээр болж байна.
Сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авснаар “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломж бүрдлээ.
“Манай барилгын компаниуд том төсөл эхлүүлэхдээ улсын сургууль, цэцэрлэгтэй гэж иргэдийн итгэлийг олж, захиалга авчихаад төлбөртэй хувийн сургууль нээдэг байдлаа болих хэрэгтэй. Цаашид хот төлөвлөлтийн стандартад цогцолбор хороололд заавал улсын сургууль, цэцэрлэг төлөвлөх шаардлага тавина” гэж Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар онцолсон юм.





Facebook Comments Box