
Энэ оны хоёрдугаар сарын нэгний өдөр иргэн М-ээс “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадаа таксины жолооч миний данснаас 25 сая төгрөг шилжүүлж авсан байна” гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргажээ.
Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад марк, улсын дугаар нь тодорхойгүй машины жолооч үйлчлүүлж байсан 45 настай эрэгтэй М-ийн гар утсыг булаан авч Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснаас нь 25 сая төгрөг шилжүүлж авсан болох нь тогтоогджээ.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн цахим хаяг, гар утас, интернет банкны код зэрэг хувийн мэдээллээ бусдад харуулахгүй байж, баталгаат такси үйлчилгээгээр үйлчлүүлэн өөрийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.