
Энэ оны 01-р сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан жагсаал цуглааны үеэр төрийн тусгай хамгаалалттай объект руу бие засаж, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явж буй иргэний бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.
Дээрх зүй бус үйлдлийг гаргасан иргэн С-ийг олж тогтоон Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1-р зүйл, 5.2-р зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байна.
Facebook Comments Box