
Гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших “Хөх нуур”-т 11 дүгээр сард Портер-2 загварын ачааны автомашин мөсөнд цөмөрч осолджээ.
Уг ослын дараа тухайн автомашиныг гаргах хүсэлтийг сум орон нутгийнхны зүгээс гаргасны дагуу Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас томилогдсон Эрэн хайх аврах ангийн бүлэг 2025 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд ажиллан нуурын 15 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг амжилттай татан гаргаж, сум орон нутагт хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд, тээвэрчид та бүхнийг гол, нуурын мөсөн дээгүүр тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.




