
Хүүхэд залуучуудад эх оронч үзэл, хандлагыг төлөвшүүлэх, эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлааны үнэ цэнийг мэдрүүлэх ач холбогдол бүхий “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжигт зориулсан “Эх оронч хүмүүжил ба Монголын нууц товчоо”сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 01 дүгээр сарын 25-ны 11 цаг 30 минутаас “Ган Зам Палас” буюу хуучнаар Төмөр Замын Соёлын Ордонд зохион байгуулагдана.
Эрдэм шинжилгээний бага хуралд:
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, профессор Г.Билгүүдэй: “Монголын нууц товчооны түүхэн ач холбогдол”,
-“Монголын Үндэсний Урлагийн Их Театрын зөвлөх найруулагч, МУУГЗ На.Болд: “Тэмүжин ба Чингис хааны дүр Монголын тайз дэлгэцийн урлагт”,
-МУБИС-ийн Утга зохиолын тэнхмийн хэл бичгийн ухааны багш, доктор Г.Батсуурь: “Монголын нууц товчоо өнөө цагийн хүүхэд залуучуудын хүмүүжилд нөлөөлөх нь,
-МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Б.Батсүрэн: “13-р зууны түүх болон Тэмүжиний бага, идэр нас”,
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор С.Мөнхсайхан: “Монголын нууц товчоон дахь эртний Монголчуудын соёлын уламжлал” сэдвээр тус тус илтгэл тавина.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэд, судлаачид, оюутан сурагчид, уран бүтээлчид болон сонирхсон хүн бүрийг Эрдэм шинжилгээний бага хуралд хүрэлцэн ирж эрдэмтдийн илтгэл, судалгаа шинжилгээний ажлуудаас шимтэн сонирхохыг түүхэн дуулалт жүжгийн хамт олон, эрдэмтдийн зүгээс урьж байна.
Эрдэм шинжилгээний бага хурал 01 дүгээр сарын 25-ны 11 цаг 30 минутаас “Ган Зам Палас” буюу хуучнаар Төмөр Замын Соёлын Ордонд болно. Харилцах утас: 99092558