
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Батсуурь овогтой Дүгэржавыг томилсон. Энэхүү тогтоолын дагуу тэрбээр үүрэгт ажлаа хүлээж авлаа.
Б.Дүгэржав нь Математикч, эрхзүйч мэргэжилтэй, боловсролын удирдлагын магистрын зэрэгтэй.
1997-2008 онд Ховд аймгийн Мянгад сумын ЕБС-ын эрхлэгч, захирал
2008-2012 онд Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга
2012 онд Ховд хотын захирагч бөгөөд Жаргалант сумын Засаг дарга
2013-2017 онд барилга угсралтын “ББМЗЗТ” ХК-ийн захирал
2018-2022 онд Ховд аймгийн Засаг дарга
2012-2016, 2016-2020,2020-2024 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 удаа сонгогдон ажиллаж байсан туршлагатай.
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр шинээр томилогдсон Б.Дүгэржавт тус компанийн удирдлагаар ажиллаж байсан Н.Будбаяр компанийн тамга тэмдгийг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.