
“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 220 удирдах албан тушаалтан оролцож буй энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар урилгаар оролцож байна.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
“Хамтдаа хөгжье” уриан дор “Байгууллагын хөгжил, цаашдын чиг хандлага”, “Төрийн бодлого, хөгжлийн удирдлага”, “Мэргэжлийн удирдлага” үндсэн сэдвийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар зөвлөгөөнөөр хэлэлцэхээр төлөвлөжээ.






