
Монголын хүүхдийн ордны шатрын багш, Монгол Улсын аварга шатарчин, Спортын мастер Н.Төрбат агсны нэрэмжит “Цодгор хүү-2025” Сурагчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2025 оны 01-р сарын 16-19-ний өдрүүдэд МХО-д 34 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын шатрын холбоотой хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан 11 хүртэлх насны нийт 296 өсвөрийн шилдэг бяцхан шатарчид 4 өдөр оюун ухаанаа сорин өрсөлдөж аваргууд тодорлоо. Үүнд:
5 хүртэлх насны охидын ангилал:
1-р байр Ц.Цэлмэг – ChesStation
2-р байр Б.Марал – Орхон аймаг
3-р байр Б.Ялгуун – Хөвсгөл аймаг
4-р байр Б.Үйлст – ChesStation
5-р байр С.Эрдэнэцэцэг – Говь-Алтай аймаг
5 хүртэлх насны хөвгүүдийн ангилал:
1-р байр П.Эрхэс – Стейниц МША
2-р байр Б.Азхүслэн – Хөвсгөл аймаг
3-р байр М.Өнөр – Алдар, ChesStation
4-р байр Б.Очир – Мөнгөн морь клуб
5-р байр Ж.Алдар – Завхан аймаг
6-7 насны охидын ангилал:
1-р байр О.Анхилуун – Сэлэнгэ аймаг
2-р байр С.Сувдан-Эрдэнэ — Дорнод аймаг
3-р байр У.Содбилэг – Өвөрхангай аймаг
4-р байр Д.Номуундарь – Хөвсгөл аймаг
5-р байр Ү.Баянлхам – Chess mind клуб
6-7 насны хөвгүүдийн ангилал:
1-р байр Б.Буянхишиг – Говь-Алтай аймаг
2-р байр М.Үлэмж – Стейниц МША
3-р байр Ш.Түшиг – ChesStation
4-р байр Б.Орхон – Хурай ХХК
5-р байр Б.Анар – Цэцэн нүүдэл клуб
8-9 насны охидын ангилал:
1-р байр Т.Цэлмүүн – ChesStation
2-р байр Б.Намуун – Алдар клуб
3-р байр Б.Цэлмэг – Гэгээн арвай клуб
4-р байр Ц.Гэрэлт-Оюу – Их мастер клуб
5-р байр Б.Мишээл – Алдар клуб
8-9 насы хөвгүүдийн ангилал:
1-р байр Э.Энхтүшиг – Цагаан бэрс клуб
2-р байр У.Ухаанбилэг – Дорноговь аймаг
3-р байр Ч.Хабул – Стейниц МША
4-р байр Б.Энхмандал – Босоо ноён клуб, Эвт чулуу ХХК
5-р байр Т.Жамъянойдовжамц – Алдар клуб
10-11 насны охидын ангилалд:
1-р байр И.Цэлмүүн – Босоо ноён клуб, Сүү ХК
2-р байр Ч.Нандинжигүүр – Стейниц МША
3-р байр М.Мандухай – Хан Алтай клуб
4-р байр П.Номунбилэг – Стейниц МША
5-р байр М.Мишээл – Дархан Уул аймаг
10-11 насны хөвгүүдийн ангилал:
1-р байр Ц.Ананд – Босоо ноён клуб, Хөвсгөл аймаг
2-р байр Т.Тодмөнх – Dream chess клуб
3-р байр Д.Төгсбилгүүн – Алдар клуб
4-р байр З.Өнөмөнх – Дорнод аймаг, Их зарагч клуб
5-р байр Ш.Амарбаяр – Өвөрхангай аймаг
Шилдэг академи, клуб:
1-р байр Стейниц МША
2-р байр ChesStation
3-р байр Босоо ноён клуб
Хамгийн холоос ирсэн оролцогч:
Х.Жанибек – Баян-Өлгий аймаг
Хамгийн бяцхан оролцогч:
Э.Хантүшиг – Архангай аймаг
“Цодгорхүү” тэмцээн нь 1991 оноос хойш зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд өдгөө шатрын спортыг сонгон суралцаж буй хүүхдүүдийн хүсэн хүлээдэг тэмцээний нэг болсон байна.
Н.Төрбат агсан нь 1985-2010 он хүртэл Монголын хүүхдийн ордонд 25 жил ажиллах хугацаандаа 2000 гаруй сурагчдад шатрын спортын мэдлэг олгож, Монголын нэрт шатарчдыг төрүүлсэн гавьяатан билээ.









