
“Хурд” хамтлаг 30 жилийнхээ ойд зориулан “Бүсгүй” дуунаасаа сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны кино 01-р сарын 16-наас бүх кино театраар гарч эхэлсэн бөгөөд үзэгчид сэтгэл хангалуун байна.
“Хайрлагдсан эмэгтэй хамгаас илүү үзэсгэлэн төгс, эрхэмсэг. Хайрлаж, хайрлуулж яваа бүсгүйчүүддээ зориулав” хэмээн онцолсон “Бүсгүй” уянгын драмын киноны гол дүрд жүжигчин Ариана буюу Г.Ариунболор, СТА С.Ариунбямба нар тоглосон юм.
Кинонд Чинбатын дүрийг бүтээсэн СТА С.Ариунбямба:
– “Кинонд тоглоно гэдэг маш их сонирхолтой мэдрэмж, маш их аз жаргал, маш их таашаал, миний хийдэг ажил. Киноны хувьд миний, зохиолыг нь уншилгүй хүлээж авсан анхны кино. Аливаа зүйлийн ерөөл учрал бүрдэнэ гэж байдаг байх л даа. Миний хувьд хүүхэд байхын л Хурд хамтлагийн уран бүтээлүүдийг сонсож, тэдгээр уран бүтээлээо хөглөгдөж, хүмүүжсэн хүн л дээ. Хурд хамтлагийнхантайгаа хамтран ажиллах мэдээж сайхан байлаа. Киноны дууны хувьд бол мэргэжлийн дуучдын л дуулах ажил. Энэ клип бол киноны тодорхой нэг маркетингийн хэсэг болж, дүрийн дотоод сэтгэлийн хүүрнэл чиглэлээр л дуулсан. Би хэзээ ч дууны карьер хөөхгүй, мэргэжлийн дуучин ч биш. Энэ киноны хэсэг болохоор оролцсон юм шүү…”
