
2024 онд, цагдаагийн байгууллагад иргэн О-оос “2010 оны 08 дугаар сарын эхээр миний ээж гэрээсээ гарч яваад ирээгүй” гэх мэдээлэл ирүүлсний дагуу мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулжээ.
Тодруулбал: Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э нь 2010 оны 07 дугаар сард гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон хэрэгт явуулсан шалгалтын ажиллагаагаар, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон иргэн Э-тэй хамтран амьдрагч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хохироож, улмаар тухайн хэрэг гарах цаг хугацаанд хамт байсан өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран хэргийг нуун дарагдуулсан үйлдлийг 14 жилийн дараа илрүүлж, шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ