
Том төслүүд эхлэх шатандаа дөхөхөөр, бүлэглэлүүд хуулийн өмнө очих болохоор, бүр цаашлаад хөрөнгөө хураалгахдаа тулаад ирэхээр системийн авилгын сүлжээнийхэн сандралтай байна.
Өмнө нь аль ч Засгийн газрын үед яригдаагүй, ярих нь бүү хэл бодож ч зүрхлээгүй хууль бус хөрөнгийг хураах алхмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л эхлүүлэхээр зориглосон нь олон авилгачдын зүрхэнд шар ус хуруулж байгаа бололтой.
ХЗДХ-н сайд О.Алтангэрэлийг Засгийн газрын хуралдаан дээр “Хууль бус хөрөнгийг хураах хууль”-ийн төслөө танилцуулахад олон хүн эргэлзэж байсан гэдэг. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Бидэнд хоёр сонголт байна. Нэг бол авилгалчидтайгаа нүүр тулна, нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авилгалчидтайгаа нүүр тулахыг нь сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод оруулаад ирээрэй”
гэж хэлсэн байна. Авилгачдын зүрхэнд шар ус хуруулсан энэхүү хуулийн төслийн сургаар Засгийн газрыг огцруулах ашиг сонирхолын бүлгүүд хөдөлгөөнд ороод эхэлсэн нь харагдаж байгаа юм.
Үүний илрэл нь иргэдийн Засагт хүргэх дуу хоолойны хажуугаар зөвхөн Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн эсрэг чиглэсэн, түүнийг л огцруулах зорилго бүхий санхүүжилттэй байж болохоор жагсаал, цуглаан юм.
Бүлэглэлүүд олон жил, бүр 30 жилийн туршид Монголын хөгжлийг гацааж, том том төслүүдийг нураасан, ингэхдээ эх орончийн дүр эсгэсэн нөхдүүдийг жагсааж, тэдэндээ тэмцэгч нэрийг хайрлаж, ямар ч логикгүй асуудал яриулан, түүнийг нь сэвдэг үүрэг бүхий нөхдийг хүртэл бий болгон тэжээсэн.
Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах дээр ард түмний дэмжлэгийг маш ихээр авна гэж тооцоолжээ. Харин тэгвэл өдгөө олон нийт элдэв цуу үг, шинжлэх ухаанч бус хандлагад итгэх нь харьцангуй багасаж, хөлсний жагсагчид, хуурамч тэмцэгчдийг ялгаж таньж чаддаг болсон. Хэн нь авилгач вэ, хэн нь Монголын нийгмийн олон жилийн ялзрал, бугшралыг эмчилж эдгээж, эрүүл байдалд оруулах гэж зорьж байгаа вэ гэдгийг андахгүй мэддэг болсоон.
Засгийг огцруулах даалгавартай хөлснийхөн бантсандаа өдөр бүр өөр өөр уриа лоозон гаргаж ирсэн байдалтай байгаа нь харагдсан. Сүүлдээ ураны төслийг ярьчихсан, мэдээлэл хомс хүмүүс дээр дөрөөлсөн харагдана лээ. Ямар сайндаа БНН-ын дарга, физикч Б.Жаргалсайхан гуай “Ураныг архинд хордож, шартдаг шигээ битгий буруу ойлго” гэж хэлэх вэ дээ….
Ямартай ч өмнө нь аль Засгийн үед яригдаж байгаагүй “Хууль бус хөрөнгийг хураах хууль”-ийн төслийг Засгийн газраас Их Хуралд өргөн барих нь ээ…