
Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагвыг хүлээн авч уулзан батлан хамгаалах салбарын 2025 оны бодлого, зорилтын талаар ярилцжээ.
2025 оныг батлан хамгаалах яам “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласан юм.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх бодлого, зорилтынхоо хүрээнд Хөдөлмөрийн баатартай хамтран ажиллахаар болсон байна.
Эр цэргийн албаа хааж буй байлдагчдад Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин П.Цэрэндагва эх оронч үзэл, хандлага, элгэн садан, эцэг эхээ хайрлан хүндэтгэх, хүн байхын утга учир, мөн чанар эх орон, тусгаар тогтнол, үндэсний дархлаа зэрэг өргөн сэдвээр лекц унших юм.
Facebook Comments Box