
Жүдо бөхийн УАШТ-ийн холимог багийн тэмцээнд энэ жил шинэ аварга мэндэллээ.
Б.Эрдэнэбаяр, Ц.Ган-Эрдэнэ, Б.Гончигсүрэн тэргүүтэй шинэхэн улсын аваргууд болон О.Саруул, А.Дуламсүрэн, О.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй “Хилчин”-ийн 1-р баг аваргын алтан медаль хүртэж, шилжин явах цомын эзэн боллоо.
Тэд өмнө нь дөрвөн удаа финалд шалгарсан ч хараахан түрүүлээгүй байсан юм.
‘Хилчин’ спорт хорооны жүдочид хагас шигшээд “Алдар”-ын 1-р багийг, финалд өнгөрсөн жилийн аварга “Женко” клубын багийг тус тус буулган авсан.
Б.Эрдэнэбаяр, Б.Гончигсүрэн нар хувийн болон багийн барилдаанд бүх учраагаа ялж өндөр амжилт үзүүллээ.






Женко-1 Хилчин-1
А.Өсөхжаргал Б.Эрдэнэбаяр 0:1
М.Ням-Эрдэнэ О.Саруул 0:1
Н.Мөнхбаяр Ц.Ган-Эрдэнэ 1:0
Д.Номинзул А.Дуламсүрэн 1:0
Д.Пүрэвдорж Б.Гончигсүрэн 0:1
Б.Алтанцэцэг О.Оюунчимэг 0:1
Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо