
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэ удаагийн шигшээ тэмцээнд монгол шатрын төрөл нэмэгдэж байгаа бөгөөд 8 тамирчин өрсөлдөж шилдгээ тодрууллаа.
Монгол шатрын үүслийг XIII зууны үеэс улбаатай хэмээн үздэг бөгөөд монголчуудын нүүдэлчин ахуй соёл, өв уламжлалыг шингээснээс гадна тоглох дүрэм, дүрс хэлбэр, нүүдэл, дуудлага нэршил зэргээрээ онцлогтой байдгийг Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, мэргэшлийн хорооны дарга Ч.Мөнхбат танилцууллаа.
Тэмцээний дүн:
1-р байр Ч.Батзаяа
2-р байр Б.Алтангэрэл
3-р байр А.Мөнх-Од




Facebook Comments Box