Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан 2025 оны нэгдүгээр сарын 13-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ.