Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яагаад Ц.Элбэгдорж, Х.Баттулга, М.Энхболд гэх мэт өмнө үеийнхээ өндөр албан тушаалтнуудын нэрийг юм л бол дурдаад байдаг вэ? Эднийг л яриад байх юм, өөр ажил байхгүй юу? гэхчлэн бүлэглэлүүдийн троллууд, мөн мэдээллээс хол иргэд ярьж, бичицгээж байна.
Харин ч тэднийг ярих ёстой, тэдний халаасалсан, хулгайлсныг нь буцааж авах ёстой юм.
- Манай улсад өнгөрсөн хугацаанд системийн авлига хамгийн сайн хөгжсөн, хөгжүүлэгчид нь дээрх нэр бүхий нөхдүүд болон холбоо сүлбээтэй хүмүүс нь..
Л.Оюун-Эрдэнэ сайд “Монгол улс төрийн системийн авлига буюу авлигын хамгийн хүнд үе шат руу алгуурхан гулсан орж байна” гэж одоогоос 8 жилийн өмнө хэлж байсан нь санамсаргүй үг биш, тэрээр улс төр судлаачийн хувьд хийсэн олон жилийн судалгааныхаа үр дүнгээс дурдсан хэрэг.
- Системийн авлига хамгийн хүнд шат руугаа орсон гэж тэрээр ямар учраас хэлсэн бэ? Үүнийг тайлбарлахад, өдгөөгөөс бүр 27 жилийн өмнө, 1998 онд гуравхан сар засагласан Элбэгдоржийн Засгийн газрын үед Эрдэнэтийг тойрч системийн авлигын асуудал үүссэн гэхэд болно. Учир нь Эрдэнэт үйлдвэрийг хэн хэн хянаж байгаа нь улс төрд хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч бүлэг нь байсан гэсэн үг.
Хожим системийн авлига угсрагдаж, улмаар “хөгжсөн” он жилүүд нь 2009 оноос эхлэлтэй. Ингээд л МАНАН бүлэглэлийг бий болгож, бондууд босгон хувааж авах, байгалийн баялгийг хулгайлах, гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нийлж авах, авлигаар хотын газруудыг хайр найргүй өгөх зэргээр даамжирч хамгийн хүнд шатандаа орсон.
Системийн авлига гэж яг юуг хэлээд байна вэ?
Системийн авлигын бүтцийн гол цөм нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд байдаг.
Тэд системийн авлигыг хөгжүүлэхийн тулд:
-Дотоодын хууль, хүчний байгууллагуудыг атгах,
-Төрийн болоод хувийн томоохон бизнесүүдэд нөлөөгөө суулгах,
-Дэлхийн улсуудын геополитикийн томоохон тоглогчоор нэрлэгддэг үндэстэн дамнасан корпорациуд орж ирвэл ашиг сонирхлоо илэрхийлэн нэгдэх,
-Гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалыг шууд бусаар удирдах зэргээр ажилладаг.
- Өөрөөр хэлбэл тэд УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллагууд, бизнес, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг “халаасандаа” хийдэг гэсэн үг. Системийн авлига нь голдуу нийтийн эрх ашгийг хөндөж мөнгөөр үнэлж тооцохын аргагүй их хэмжээний хохирлыг учруулдаг. Энгийнээр тайлбарлавал, боломж хулгайлах…
Энэ л жам ёсоор МАНАН-г хүчирхэгжүүлэх, УИХ, Засгийн газар зэрэг институцэд өөрсдийн хүмүүсээ оруулах, хууль хүчний байгууллагын даргын албан тушаалуудад өөрийн хүнээ томилох, Эрдэнэт, Таван Толгойд их хэмжээний мөнгө эргэлдүүлэх зэрэг үйл явцууд өрнөж системийн авлига угсрагдсан байдаг юм. Бүлэглэлүүд ийнхүү нийтийн эрх ашгийг хөндөж, улс орны хөгжлийг, ард түмний боломжийг хайр найргүй хулгайлсан.
Одоо тэд эрх ашиг нь хөндөгдөөд, үнэнд гүйцэгдээд ирэхээр жагсаал цуглаан хийлгэж байна. Бригадын генерал Р.Чингис жагсаалыг санхүүжүүлж байгаа гэж Ерөнхий сайд зүгээр ч нэг хэлчихээгүй биз ээ…
Элбэгдоржийн угсарсан системийн авлигатай холбоотой буюу тухайн үед хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашиж явсан нөхдөөс бригадын генерал Р.Чингис өнөөг хүртэл нөлөө бүхий албан тушаал хашсан.
Бид троллуудын тархи угаалтад авталгүй хэрсүү байх хэрэгтэй. Баялгийн сангаа хамгаалах ёстой.
- Учир нь, олон жил яригдсан ч нэр бүхий бүлэглэлүүдийн эсэргүүцэлтэй тулгарч байсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 4-р сард УИХ-аар батлуулж, улмаар Үндэсний баялгийн сантай болсноор хаа сайгүй цацагдаж, хулгайч дээрэмчдийн халаас руу орж байсан байгалийн баялаг Үндэсний баялгийн сандаа төвлөрч, иргэн бүрдээ ашиг нь хүрч эхэллээ.
Баялгийн сангийн хуулийн дагуу стратегийн ордуудын төрд ногдох 34 хувь бүхэлдээ хуримтлалын санд шилжсэн гэсэн үг. Одоо иргэдэд Эрдэнэт, Оюу Толгой, Таван толгой, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 34 хувь нь байна гэсэн үг. Энэ жилийн хувьд 497,5 тэрбум төгрөг төвлөрч үүнийг иргэддээ хуваан хадгаламжийн дансанд нь шилжүүлсэн. Цаашид Цагаан суварга дээр, Ачит ихт дээр хэлцэл явагдаж 34 хувь нь Хуримтлалын сан руу орж, иргэдийн хадгаламж руу шилжих ёстой.
Мөн улс орны хувьд Хөгжлийн сангаасаа том төслүүдийг санхүүжүүлэх, 2030 он хүртэл Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж байгаад түүнээс хойш хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх гэх зэрэг боломжууд бий болсон юм.
Бүлэглэлүүдийн зохион байгуулж буй жагсаал цуглаанд болгоомжтой хандаж, элдэв цуу үгэнд авталгүйгээр аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж хэрсүү байцгаая…