2024 оны 11-р сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас Улаангомын чиглэлд хуваарьт өдрүүд буюу лхагва, баасан гарагуудад 28 хүний суудалтай VIP автобусаар үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Зорчигчид сүлжээ харгалзахгүй өндөр хурдны интернетийг аяллын туршид ашиглан, үнэгүй халуун кофе, цайгаар үйлчлүүлж, дулаан нөмрөг, хөл амраагч бүхий суудалд тухалж тухтай зорчиж байна.
Тэгвэл энэ оны 01дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Ховдын Жаргалант сумын чиглэлд дээрх үйлчилгээ бүхий VIP автобусаар үйлчилж эхэлжээ.